Манай нэг найзын дүү нь нөхөртэйгээ Солонгост амьдардгийн. Дүү нь Сөүлээс ирж энд хэд хоносон юм. Ирэхэд нь найз Сиднэйд ирж дүүгээ тосож аваад, хөдөөнөө хэд хонуулаад буцааж байгаа юм. Найз хөдөө амьдардаг болохоороо дахин наашаа ирэхгүйгээр намайг 5 дахь өдрийн орой галт тэрэгнээс дүүгээ тосоод аваад гэртээ хонуулаад хагас сайнд онгоцонд суулгаад өг гэж үүрэгдлээ. Тэгээд намайг нөхрөөсөө их пиав уудаг гээд надаа пиав явуулсан байгаа юм. Хамгийн гоё бэлэг нь пиав уухдаа шилтэй пиаваа дотор нь хийгээд барьдаг уут. Өмнө нь манайд ирэхдээ намайг пиавчин гээд өөрийнхөө хэрэглэж явсан, зураг дээрх баруун талын уутыг өгсийн. Сая зүүн талынх нь цахилгаантай уутыг дүүгээрээ өгч явуулжээ. Би ийм бэлэг аваад хөөрөөд, өгч явуулсан пиавыг нь дор нь гусаа хаясаан. Надаа их таалагдаад байнаа, надад пиавыг стакаанд хийлгүй, шилээр нь уувал илүү амттай юм шиг санагдаад байдгийн. Хүйтэн пиав хөлрөөд, гар дааруулаад байдаг шд, хэрэв хүнтэй гар барих болбол нойтон хүйтэн гартай учраас зайлсхийгээд шууд үнсэх хэрэг гараад байдгийн. Хулганы дэвсгэр хийдэг материалаар хийсэн юм шиг. Хулганы дэвсгэр гэхээр та нар ойлгож байна уу, Аягүй бол ойхгүй байгаа даа. Гадаадаар Mouse pad гээ биччүүл ойлгоо явчина бээз.
Пиавны шилэн дээр болон хайрцган дээр нь Тасманы бар гээд сайхан амьтны зураг байна.
Энэ байна. Даанч цагаанууд ирээд алж хядсаар байгаад 20-р зууны эхээр устцан юм байна лээ. Сайхан амьтан байгааз. Өөр баавгай, янз бүрийн олон амьтан цагаануудын суурьшлаас устаж алга болсон харамсалтай түүх олон юм билээ, музей энэ тэрийг нь үзэж байхад. Одоо бол майр хамгаалнаа, жишээ нь манай мужийн эмблээм болсон Waratah гэдэг цэцэг байнаа.
Энэ цэцгийг тасалбал ер нь шууд шорон байх шүү.
За би юу хийгээд байгаа билээ дээ. Найзын дүүг орой галт тэрэгнээс тосож аваад, хагас сайны өглөө хоол хийж өгөөд, онгоцны буудал дээр аваачаад хаячлаа. Дараа нь хүүхдүүдтэйгээ сэлж дуусаад, гэртээ ирж хуушуурдаад, номын сан орж хүүхдүүд баахан ном ДиВиДи зээлээд, би одоо л хичээлээ хийх гээд сууж байна. Энд номын сан нь майр буянтаймаа, хөөрхий. Мань мэт нь хүүхдийн ном, күүкэлдэйг нь худалдаад аваад өгчиж чадахгүй, номын сангаас зээлээд л хүүхдүүддээ үзүүлээд л байна даа. Ер нь ингэж номын санд хөрөнгө зарах нь эргээд нийгэмдээ маш их хэмнэлт хийж байгаан шдээ. Хүүхдүүддээ хэдэн ном ДиВиДи харамлахгүй байснаар зөв хүмүүжилтэй болгоод иргэншүүлээд байх чинь ирээдүйдээ тухайн улсдаа л хэрэгтэй шүү дээ.
Бүтэн сайнд манай Фа нүүнэ, намайг нүүлгээд өг гэсэн. Сургуулиас хойш 10 кмт байр хөлсөлж байснаа, одоо урагшаа 15 кмт байр олсон гэнээ. Синглэ юм байж 2 том чамдаан, 4 том цүнх, тэгээд гал тогооны хэрэгсэл, дугуй гэх мэт бас бус зөндөө л юмтай гэнэ. Ямар ч байсан миний машаанаар 2 рэйс хийхнээ. Бүтэн сайны өдрийн хагас Фаг нүүлгээд дуусна.
Жич: За тэгээд зарим нэг хүмүүс намайг битгий Барлаг гээд байгаарай. Бас зарим нэг хүмүүс найзуудыг маань Хүн зараад сурцан гарууд байна гээд байгаарай. Мөнгөөр хэмжих боломжгүй юм гэж энэ дэлхийд зөндөө байдгийн. Нэмээд энэ уут чинь үнэгүй байдгийн гээд бүү мияалаад байгаарай. Надад үнэгүй олдохгүй л юм байна.
13 comments:
heheheh eroosoo myalahgui ee , goe beleg ogdog sain naiz bainaa. tanii omnoos l ooroo avsiim shig bayarlav
хахаха
хүмүүсийн сэтгэгдэлийн чиг хандлагыг майр мэдэрсэн байна шүү, ерөөсөө сөрөг сэтгэгдэл үлдээх боломжийг шууд хаасан төгсгөл бичсэн ухаантай хүүхэн байна.
Za za sorry, ahij tegehgui ee. Chamaig omoorood joohon uur hvreed l tegeed bichtsiin. Medeej chi ooroo ooriigoo, bas busad hunuusiin hen ni heniig medej l bgaa shuu dee. Gehdee chi ih hoorhon yumaaa. Chi ch gej bi tanaas duu l dee. Gehdee bi tand durtai bolood bna aa. Durtai ch gej durlaad bnaa
Шар айрагийг ч шилээр нь уух сайхан шүү.
www.internews.mn Мэдээллийг мэдлэг болгоно.
Шилээр нь биш, маш зузаан хүнд шилэн грүүшгээр уух л кайфтай. За тэгээд орос маягаар хатаасан загастай бол ч
baingiin unshigch n bna oo hooo beer yaj uuj surahiig zaagaad ogooch joohon uugaal gedes tseriigeed hehreed durgui hureed yvchihiin kkk
Би таньтайгаа дараа дахиж уулзахаараа нэг сайхан пиаваар дайлнаа за юу. Эртээд тухтай ч уулзаагүй таныг пиаванд ийм дуртай гэдгийг чинь ч мэдэж амжаагүй байсан.
Ziak hogshoon mum & This irsen:)
Bujigendee hezee yaj yavah bilee,
yutai ochihuu
CmG
Haayaa neg saihan beerdeh zugeer shuu (daanch neg suurin 0.33-s iluu garahgui l dee). haramsaltai n emegtei hund hussen huseegui alchoholiin tolriin uzilees heseg hugatsaan tatgalzah shaardlaga garah ymaa.
chuups-thx, ene belgee odoo mongol avaad yavnaa, hehe
anon-haha, harin teglee shd
star-bayarlalaa,bayarlalaa, bi bas unshigchdadaa durtai shdee
Mendee-shileer ni uuhaar neeh goyoo
A.Amarsaikhan-ter oros mayagaar hataasan zagasiig chin neg ideed uzchiimsen
Baidag l negen-uu bi har bagaasaa 10 nastaigaasaa ene sport-oor hicheellesiimoo, hehe unen shuu
Naraa-namaig ochih geseer baital chi yavaad uguh bhdaa
CmG-za bi utsaar yariyaa
lkhagva-uu bayar hurgeye, saikhan medee bna
Өө за за мэдмээрийн байна. Би бол яасан гоё цэцэг вэ гэж тастаж аваад шууд төмөр торны цаана орох нь байшд.
Сонирхох зүйлгүй солиот-айхтар нэртэй хүн үү. Цаашид СЗС гэж товчилноо
зочилсонд баярлалаа
мэдүүштэй зүйл зөндөө зөндөө
нээрээ ГХ эгчээь бээр чинь тархины эс үхүүлдэг нтр гээд нөхрийн химич найз ярьсан байна лээ. Гэхдээ намайг уулгахгүй гэсэндээ тэгсэн ч байж мэднэ уул нь би нь нээх уугаад байдгүймөө.
Post a Comment