Saturday, June 25, 2011

Ойлгомжгүй зүйл зөндөө зөндөө

Барималчийн асуултанд болгооёо, хэхэ. Би яг энэ тухай бичих гэжиитэл чи асуулчлаа.

Энд одоо өвлийн эхэн сар шувтарч байнаа, цаана нь дахиад 2 сар би гэртээ бээрсэн ялаа шиг хөнжлөө чирсэн чигтээ жорлон орно шуу даа. Эндхийн хүмүүс манийх нь толгойг эргүүттэл нээх ойлгомжгүй хувцасланаа. Монголд цонхоор харж байгаад, өө нартай байна, хүмүүс тийм хувцастай явж байна гэж баримжаа аваад хувцаслаж болдог доо. Энд тэгэх арга алгоо. Би 2 цамц, жинс, пүүзтэй өвөлждийн, гэхдээ голдуу гаднах цамцаа тайлаад, ханцуйгаар нь бүсэлчнэ, танхайдуу. Гэтэл хүмүүс зарим нь, азиуд болон халтарууд үстэй гутал, өдөн куртка, ноосон малгайтай бээвийгээд л байна шуу даа. Нөгөө хэсэг нь цагаанууд голдуу салаан углааш, шорт, майктай өвөлжинө дөө, ядаж подвоолк ч биш. Автуусанд өглөө цагаанууд шууд шүршүүрээс гараад ирсэн болтой, үс нь шаал нойтон ус дусалцан, нүцгэн шахуу явахаар эхлээд гайхдаг байлаа шд. Энэ цагаанууд нээх чийрэг төрцөн, эр эмгүй л шалдан гүйлдээд байхын, зарим хүйтэн өдөр би тэднийг хараад л даардгийн. Угаасаа эрс хүйтэрддэггүй болохоор энэ зэргийн хүйтэндээ дасан зохицсон байдгийн байлгүй дээ.

Япон ч гэсэн дээ. Япон охидууд хар хүйтэнд шалдан гуяа гаргачихаад, хүзүүгээ зузаан ороолтоор ороочоод л яваад байна. Гэтэл -40 хэм хүртэл хүйтэрдэг монголоос ирсэн биднүүс өвөл нь хөлдөж үхэх гээд дотуураа ноосон өмдтэй л өвөлждгийн шд.

17 comments:

Anonymous said...

Нутаг нутгийн онцлог юм уу даа. Орос хүүхнүүд өвлийн хүйтэнд дээгүүрээ булга шууб өмчихөөд доогуураа бараг тиркотой яваад байх шиг байдын ш дээ.
Ингэхэд энэ надад хамаатай сээгий, бээгий мөн ч юм уу даа. Би юу биччив ээ. ккк
Гудиггүй эр

Гилийн хатан said...

haha, hamaataigaar barah uu

Tanai manai geruudiin haniin obei ni ijil bolohoor gertee bgaam shig l tanaid duu sonsood l suuj bna

Эртний анд. said...

orosuud chin biyendee spirt turhchdeg geedaidiin ble sh de uneniin boluu turshij uzuul tulegdej uhdiin boluu, bas solongos kino chin dandaa neeh tom oroolt tegsnee sandaaltai ch bh shig haragdaad bdag biluu kkk shal goshiin

DBD Muruudugch said...

Дэлхий бөөрөнхий болохоор сонин юм их байдын байна лдаа ер нь. Монголд зун болоод халж байхад наана чинь хүйтрээд л, Японд өдөр шөнөгүй бороо ороод л. Жилийн 2-р сард Монголд өвөл болж байхад Энэтхэгт ид халж 50 градус хүрээд л. Хэхэ. Сонин шүү.

Umi said...

Ингэхэд ер нь та хэзээ Монголдоо бүр ирэх вэ?

Anonymous said...

Энэтхэгт ч бас их явдалтай. Эрс тэс
-35с доош хэмтэй газраас ирсэн гэж хэлэхэд ичмээр. Үүрээр осгох нь холгүй зузаан хувцастай байж байхад хүүхдээ төмпөнд зогсооцон л угааж байгаамдаа нээх ойлгомжгүй. ккк

peakfinder said...

Manai endhiinhen bas ih chiireg sh dee. Dotuur omd ene ter yarival barag nud am n' oroi deeree garchihna.
Ug n' zun bolj baigaa uhaantai ch huremneesee salj chadaagui l yavna, humuus bolohoor sandaal, shorttoi l guildeed baih yum.

baidag l negen said...

eronhiidoo dalain bolon eh gazriin uur amisgaliin ylgaa iim baigaam dalain uur amisgaltai ornuud haluun bolohooroo agaar n nyagt bugchim huitend chiigleg jinduu baidag harin mani met n bol eh gazriin uur amisgald iluu zohitsoltoi huurai shiruun haluun huitenii zohitsol saitai




bas bus nutgiin tsag uuriin ontslog gej bna buten uls ornuud baitugai neg jijighen uuliin 2 tald tarisan urgamal hurtel bichil tsag uuraasaa bolood 2 oor uragdagiin

Монгол бүсгүй said...

энэ солонгос охидууд бас өвөл нь дувт богино банзалтай гүйчинэ. хажууд нь мань ноолууран өмд жийнсний дотуур өмсцөн хирнээ чичирээд л гүйгээд байна шүү дээ. чийгтэй газрын хүйтэн нь цаанаа л эвгүй

Anonymous said...

Ene bol nutag nutgiin amitadiin fizilogios shuud hamaaraltai baihoo.

Barimalch

Anonymous said...

Dalaitai oir chiigtei bolohoor bid nart iluu huiten yum shig sanagddag bhaa,zevruun.Minii baidag gazar ovol ni boroo tsas eeljilj orood dotor evgui orgiulaad bdiin

Дэндэв said...

Хаана ингэж даарч хөрөөд зутраад яваад байгаам дээ

Nonna said...

юун сонинен

Сонирхох зүйлгүй солиот said...

Харин зарим газрын хувцаслалтууд нь ёстой гайхалтай. Өвлийн хүйтэнд шилэн трикотой явжээдийн мөртлөө зун нь ороолт нтр зүүцэн, зарим нь бойтогтой ч явж байх шиг. Мэдкүээ

Лили said...

nadaa l lav shaldan nutsgen shahuu ni goyoo, eldev huvtssaar buteej baglaj baisnaas, shal utgagui

Гилийн хатан said...

Ladies and Gent-s,
buuduud hariulchiya, urshuuguurei.
Olon saihan jishee tataj sanal bodloo huvaaltsand bayarlalaa. Horvoo yertunst uujim, oilgomjgui zuil zunduu umaa6 Bi 13 onii eheer bur musun harih sanaa bna. Ene jil mongol ruu hurimand yavchih sanaa bol baina.
Tiim shuu, bi ch bas shaldan nutsgen ayavh durtai.
Dahin bayarlalaa. haha olon seegii bolchhoor buunddug kuuken shd

Гилийн хатан said...

Gent-s=Gentlemen