Tuesday, June 28, 2011

Улс төржихгүй ээ, зүгээр л

Монголын анхны гадаад харилцааны сайд Чин ван Ханддорж олноо өргөгдсөний 1911 оны хувьсгалын дараахан Америкийн элчийг нийслэл Хүрээнд хүлээн авч уулзжээ. Цаадах нь Бээжин явах зам зуураа Монголоор дайраад гарч л дээ. Дөнгөж тусгаар тогтноод удаагүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай уулзахдаа баахан дээрэнгүй хандсан гэдэг. Тэр эрхэм Чин вантай уулзмагцаа “Танай улс яаж тусгаар улс болж чадах вэ. Хил хамгаалалт гэж алга. Хүн амын тоо чинь хариугүй цөөхөн байна. Та нарт хийж чаддаг юм алга. Энэ янзаараа бол танайх хэдхэн жилийн дараа устаж үгүй болно. Харин Хятадын нэг муж болоод явбал хөгжиж дэвшинэ ” хэмээн сургамжилжээ. Хариуд нь Ханд ван “Америк улс ингэхэд ямар хэлээр ярьдаг билээ ” гэж. Мөнөөх эр “Англи” гэхэд нь “Англи хэл чинь Англи улсын хэл биш үү. Америк улс өөрийн гэсэн хэлгүй байх нь ээ. Ингэхэд Америк үндэстэн гэж энэ дэлхийд байна уу? Бас Чингис хааны байлдан дагуулалтын түүхтэй он чацуу Америкийн түүх гэж байна уу. Индиан омгийн түүхийг л би мэдэх юм” гэжээ. Ингэж асуусныхаа дараа хариулт өгөхийн завдалгүй “Өөрийн гэсэн хэлгүй, түүхгүй, үндэстэнгүй Америк улс тусгаар тогтноод хөгжиж дэвшээд явж байхад өөрийн гэсэн хэлтэй, түүхтэй, үндэс угсаатай Монгол Улс яагаад тусгаар тогтнож хөгжиж болдоггүй билээ. ” хэмээн хариулсан юм гэдэг. Эл түүхийг сонссон монгол хүн бүрийн самсаа шархирдаг гэж би боддог.
Сэтгүүлч Мөнхбаясгалан энд бичжээ. Нээрээ л самсаа шархирлаа. Энэ түүхийг урьд нь олж уншаагүй л тууж явжээ.

За улс төр энд ярихгүй ээ, зүгээр л би багадаа, багадаа ч юу байхав, 20гаран  насандаа "Америкчууд, Австраличууд англи хэлээр ярьдгийг мэдээд майр гайхаж байлаа шд. Америкчүүд Америк хэлээр, Австраличууд Автсрали хэлээр ярьдаг гэж боддог байсын".

За за жоохон улс төржөөдхии. Би чинь Социалист нийгэмд бага насаа өнгөрөөсөн хүн шүү дээ.
Нэг удаа зурагтаар Францад билүү, Италид нэг хүн "бэнзээн үнэд орчлоо, машаан унах арга алгоо" гээд машаанаа шатааж байгаа дүрс гарлаа. Бодвол засгийн газартаа эсэргүүцлээ өөрийн эд хөрөнгөө устгаж илэрхийлж байсиим болов уу даа. Тухайн үед монголд амины машаантай хүн гэж бараг байдаггүй байсан юм чинь надад хайран санагдлаа. Мэдээ цаашаа  үргэлжилж байна: "капиталист нийгэм гэж ийм аймшигтай, хүн амьдрах аргагүй юм байдаг" тухай л ухуулж байсан. Үүн шиг одоо монголд бэнзээний хомсдол болоод байвал машаанаа яаж унах вэ дээ, зарим хүн машаанаа шатаачмаар санагдаж байгаа болов уу?

Өчигдрийн бичлэг уншсан нэг хөөрхөн охин над руу "ирээд аарц ав" гэж мээсэж савсан байна. Хөөрөөд сууж байна.

Өчигдөр орой нөхөртөө төгсөлтийн хуурамч баяр болдог тухай, би ч гэсэн тэр хуурамч баярт нь орох юм шиг байна гэж ярьлаа. Тэгснээ төгсөнгүүтээ би нүдээ лаазэрдуулмаар байна гээд нөхрөөсөө зөвшөөрөл хүслээ. дараах кинуны баатраар жишээ аваад тайлбарлалаа. Princess diaries гэдэг коно, үзээ л байлгүй та нар.

  Нүдээ лаазэрдуулахаас өмнө

Лаазэрдуулсны дараа

Амьдрал ийм л байна шд. Би нүдний шилнээсээ салбал ийм хөөрхөн болно гэдэгтээ итгээд байгаамаа. Тэгээд нөхөр бид 2-н хооронд ийм яриа боллоо.
Гилийн хатан: Зөгийн балаа, хайр нь нүдээ лаазэрдуулмаар байна
Зөгийн балхан: Яах гэжаагаан?
Гилийн хатан: Хөөрхөн болмоор байна
Зөгийн балхан: Хнмм
Гилийн хатан: Би өөртөө итгэлтэй болмоор байна. Монголд өвөл шил цантаад нээх хэцүү шд, бүжиг, паартинд нүдний шилтэй орохоор мангар санагдаад байдгийн. Өө бас сагс волейбол тоглоход шил үнэхээр саад болоод байдгийн.
Зөгийн балхан: аан бас тийм тал бий шүү.
Гилийн хатан: Чи энэ конуг үзлүү? гээд энэ дээрх зурагнуудыг үзүүлвээ.
Зөгийн балхан: нээрээ л их өөрчлөлт ордгийн байна. Ингэхэд нүдээ лаазэрдуулсны дараа тэгээд баахан сайхан залуучууд араас нь гүйх үү?
Гилийн хатан: тэгэлгүй яадгиймбээ. Тасархай хөөрхөн болчхоор чинь
Зөгийн балхан: аан тийм бий вий.
гээд дуугай болчлоо. Энэ зөвшөөрөхгүйн шинж болой.
Би тэр сүүлийн асуултанд асар буруу хариулснаа хожимдож ухаарлаа.
Одоо тээд яахуу дээ, сургуулиа төгстөл зай байна, аливаа юм 2 талтай олон талтай, арай өөр талаас нь тайлбарлаж байгаад зөвшөөрүүлчнээ. Тэр болтол НӨХӨР хүнд таалагдах гоё тайлбар олдох л байлгүй, ер нь эр хүнийг панаалдах нээх амархан санагдаад байдаг болчжээ, сүүлийн үед, хаха.

18 comments:

Anonymous said...

hahaha neeree l amarhan shuu erchuud gsn hehe

Anonymous said...

Zugiin balhan gedeg ni sonsgolontoi sonsogoj bna aa.....

NB, Canada

Монгол бүсгүй said...

лаазэрдуулах чинь хэдэн жилийн ямар нэг гаж нөлөө үзүүлэх нь гайгүй юу, нэг л эргэлзээтэй санагдаад байдаг юм

Гуталчин said...

Panaaldah urlagig tuhai bichigleech guijiin

;) nudee irmej panaaldav Giliin hatang

Nogoohon said...

Би энэ зун лаазердуулчаад явах гээд байгаа шд. Та энд ирэхээрээ хийлгээ. Гамаа сайн баривал хурдан эдгэдэг гэсэн. Яс 14 хоног писи шагайхгүй тв үзэхгүй сонин уншихгүй ер нь бол ертөнцөөс тасарчихад л тасархай болох юм билээ. бас энд их хямдхан 1000 доллар гэсэн. тэр чинь сая хоёр зуун жаран хэд гэсэн үг. нөхрийг бол яахуу гэхээр орон дотроо шилээ зүүхгүй нөхрөө харахгүй царайлаад бай, тэгэхээр чинь "Чи нээрээ бүр муудаж байна шүү, байтлаа намайгаа ч олж харахаа байлаа тэр лаазераа хийлгээчээ" гэнэ цаадах чинь.

Anonymous said...

Namaig nam panaaldahiin bish beez. Maangar goridson hartsaar harjaagaan shuu.


Gudiggui er

Anonymous said...

erchuudiig panaaldah neeh amarhan gej yaj panaalddiin??? kkk

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

uneheer lazerduulaad ahij nahij shil suuj zavaarahgui yu tegdeg bol Mongold ahiad neg Princess nemne shuu kkk

Anonymous said...

lazerdah talaar turshlaga, shinjleh uhaanii dugnelt, ur dun bval huvaaltsaarai.
Manai ohin shiltei, bas laser sonirhood bgaa yum.
Minii neg tanidag hun 60 garaad hiilgej baisan, tuunees bas asuuh yum baina shuu.

Эртний анд. said...

lazer asuudalgui l bdiim shig blee sh de hiilged 00-ltson humuus ih bna

panaaliin talaar gatantai yu yarihuu dei te kkkk

mongolbusgui said...

Lasik surgery zugeer bhaa, bi bas daraa jilees hiilgeye gej bodood bgaa, Gehdee hun buriin nudedn hiigeej baij boldgguin bna lee. Haraa het muu esvel nudnii torlog burhevch n het nimgen bol boldggui gesen. Hiilgeed shilgui saihan hardag bolchihson humuus ch goyo l ym bilee.

Гилийн хатан said...

Anon-hehe, harin tiim
NB, Canada-haaya panaaldahad heregledeg ug, hehe
Mongol busgui-humuus gaigui l gehiin bna
gutalchin-bichdeg um biluu baidag um biluu
Naraa-chi surguulia tugschuud hiilgevel yaasiin be? uu saihan arga zaaj ugsund bayarlalaa, haha
Gudiggui er-chi panaalduulahad beldeed l baijii
Anon-aan nuuts, daraa ta nartai huvaaltsaj ch magad

Гилийн хатан said...

Siilen, Anon, Ertnii and, Lkhagva-nudnii shilee avaad hayatsan humuus goyo haragdaad baidgiin, odoogoor turshlaga sudlaagui l bna, sanal zuvlulguund bayarlalaa

Гуталчин said...

nudee irmesen heveer l bgaa shu ;)


^__________________^

Anonymous said...

ha ha ha ha.
Yostoi genehen giliin-hatan baina daa.
Nohur chini panaalduulaagui, panaalduulsan bolj haragdahiig hussen l baihgui yu daa.
qEr hunii dotor emeel hazaar, chudur, tsashuur geed ih olon hog bagtdag yum sh dee.
Ha ha hi hi he he

Anonymous said...

panaalduuldgui, panaalduulah durgui, uurtai, hartai, er hundee hairtai er hun 2 comment bichiv.
Erchuudee amarhan panaalduulahgui shuu, temtsetsgeeie...

Блогтой хүн said...

Хэ хэ хѳѳрхѳн штэ... би бас нүдээ лаазэрдуулаад урт сормуусаа будаад хѳѳрхѳн гэдгээ улам мэдрээд гэхгүй юу...

усанд сэлээд үзүүлээд ѳгжийгаа штэ ... олон жил шилтэй явсан даа би ...

Гилийн хатан said...

Blogtoi hun-harin tiimee huurhun boliyo enchodoo, sormuusaa huh unguur budaad, hehe.
Anon-uu ene hezeenii seegii haraaguimdee, za temtseld ni amjilt husiye, saihan 2 commentod tnx