Sunday, June 12, 2011

Б Найздаа (захианы хариу)

Сая хэд хоног блогоо хааснаар намайг таньдаг баахан хүн миний блогийг уншдагийг олж мэдлээ. Өмнө нь уншдаг гэж хэлдэггүй байснаа блогоо унших эрх өгөөч гэж захиа бичжээ. Энэ том дарга нар чинь сээгий ч бичихгүй, чимээгүй л уншаад явдгийн байна. Балайраад л дэнэг дэнэг юм бичдэгэээсээ ичиж байна шд, одооноос. Би ичимхий хүн шуу даа уул шугамандаа.

Тэдний нэг, сайн найз маань надад нөхөр ёсны зөвлөлгөө өглөө "чи одоо ядуугаа гайхуулаад, залуу яриад л элийрч өгөх юмаа. Наад блогтоо бичсэн үг бүрийг чинь чиний эсрэг ашиглавал яана. Блогоо хаа хаа" гэнээ. Тэгээд би бодлоо "нээрээ би дептаат болдоггүй юмаа гэхэд дарга болчоод зурагтын шууд нэвтрүүлэгт оролцож байтал хөтлөгч нь Та гадаадад байхдаа өлсөөд хогийн сав ухаснаа, нохойны хоол иддэг байснаа, гудамжнаас цэцэг түүдэг туршлага, жорлон угаасан сэтгэгдлээсээ хуваалцаач" гэвэл яанаа гэж айлаа шд, хаха.

Хайрт найз Б минь,

Зөвлөлгөөг хайр найргүй, харамгүй өгдөг найздаа баярлалаа.
Би энэ жилдээ блогоо хөтөлнө гээд энд бүлтэрцийн байна шдээ. Хэлсэн амандаа хүрээд энэ жилдээ блогоо хөтөлье. Харин дараа жилээс чиний зөвлөлгөөг дагах эсэхээ шийдье, найзаа. Би туушгүй хүн юм чинь энэ жилээ дуусгахгүй ч байж магад. Харин нөгөө блог дээрээ хүн шиг аялгуу сайхан монгол хэлээрээ зөв бичгийн дүрмээр, хүнд хэрэгтэй юм бичии дөө. Захианд чинь ингээд хариулчии. 

Үнсье,
Гилийн хатан

19 comments:

Anonymous said...

Ee bitgii haal daa tehuu.....

NB, Canada

Гилийн хатан said...

NB, Canada- Hey, odoo haahgeegui l bna shdee, hehe

Anonymous said...

Sain uu () egch,

Bi lav huvidaa Darga bolson hoinoo ch har bor ajil hiij hool und muutai yavsan uyesee ichihguiee. Tegj bodood blogoo haana gej bodoj bval ooroo ooriihooroo baigaach gej zovlomoor bna. Edgeer chini bugd amidral. Jishee n yaduu hun yaduu gedgeesee ichih yostoi yu? Yaduu hun yaj ter baidlaa oorchilson gedgee yarij chadaj bna gedeg tom amjilt, baharhal.Hen negen n bas ooriin chini turshlagaas suraltsaad tsag hojij zov alhahiig uguisgehgui. Oprah gehed yamar amidraliin dundaas bosch irsen hun gedeg bilee, ooroo ch nuudagguishdee. Manai ulsiin gants negen ner buhii humuus ch ter talaa nuuhgui bgaa n saihan sanagddag. Hamgiin gol n berhsheeliig tuulj amjiltiig atgasan hun gedeg l aguushdee. za tegeed zarim negd n PR boldog l bh. Blogoo hezee ch haaj bolohgui shuu.
:) Ner us, u's zusiig chini sain meddeg unshigch"hen" anh udaagaa seegii uldeev. ;)

Cаарал said...

Гүй тэгээд дивтаат болох үед бол харин ч бүр эерэг сурталчилгаа болно шүү дээ. Би ингэж ингэж хар бор амьдралыг туулж ирлээ гээд блогоо гаргаад тавихад л манай ядуу ард түмэн лав 100% саналаа өгнө гэж бодож байна. Сурталчилгаа энэ тэр гэж хэдэн зуун саяар нь мөнгө зарлагадах шаардлагагүй, харин ч хялбархаан дивтаат болчихож болно. Дундаж давхаргыхан байлаа ч гэсэн дээ, ер нь аль ч нийгэмд дарлагдсан пролетариуд дундаас үнсгэлжин төрүүлэх сонирхол байдаг. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд л Сүүзэн Бойл байна. Манай УИХ-аар жишээ авахад л манай 10 жилийн параллель ангийн бацаан гишүүн болчихсон тууж л явна. Хэдийгээр сүүлд томорч намдаа их хандив өгсөн ч гэсэн цагтаа бүтэн өнчирч, ууган хүүгийн хувьд олон өнчин дүү нараа тэжээх гэж гүрийж л явсан хүн. Гэх мэтчилэн...
Нэр ус, үс зүсийг нь хичнээн сайн мэддэг ч гэсэн тухайн хүн өөрөө хэр хүсч танилцуулж байгаагаас илүү дэлгэрэнгүйгээр хүний хувийн мэдээллийг нийтэд тараах нь онлайнд ертөнцөд ч гэсэн туйлын ёс зүйгүй хэрэг болно гэдгийг сайн мэддэг уншигч хааяа бичдэг шигээ ямар нэгэн нэр бичилгүйгээр сэтгэгдэл үлдээв.

Anonymous said...

saihan seegiinuud bn!

Anonymous said...

can you tell us your other blog name?
:)

Лили said...

Za darga boldiim shoo. Yadgiin darga boloh gej tegj ih ajillaj, surlaa l gene biz.

Яаавлаг said...

oodgui uyerheldee unench bhgui

chuups said...

ter B odoo yasan sonin ontsgui naiz bee

Nini said...

Би цэвэрлэгч хийж явснаасаа хэзээ ч ичдэггүй.

Anonymous said...

Manai mongold huuchin niigmiin uldegdel setgehuigeer har bor ajil hiij yavsang muulj maanagtdag. Ene zuil odoogiin niigemd harin baharhah zuil bolno gej naidaj baina. Avatar kinonii gol duriin od zaluu Australid baihdaa barilgiin toosgo orogch baisan, bas mash olon amerikiin senatoruud senatiin inder deerees bi zaluudaa iim iim har bor ajil hiij amidraliin turshlaga hurimtluulsan gej baharhaj yaridag.

Barimalch

Гилийн хатан said...

Setgegdel uldeesen buh humuust bayarlalaa, daraa orj irj hariulnaa

Гилийн хатан said...

nuguu aihtar post-oo avchihlaa, 32 comment avch record togtooson bichleg baina shd, hehe

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Сайн уу Гилийн хатантаан. Блогийг нь унших үнээрийн сонирхолтой шүү. Бас заримыг мэдээстэй байдым шүү.

Unknown said...

Нээрэнгээсээ чи жорлон угаасан юм уу. Бушуухан хамгаалаад монголдоо ирээ ир, энд нээрээ үнэнээ хэлэхэд бүүм болж байна,ккк. Үнэн шүү, өнөө "catching up process" чинь одоо л бидэнд тохиож байна шүү дээ, тийм болохоор энд илүү боломж байна гэсэн үг.

А said...

сээгийнүүд нь лаг дарамттай санагддаг байшт

Гилийн хатан said...

Anon-hen duud bayarlalaa, odoo hen um boloo? hehe ingeed l neeh olon tanidag hun unshdag um bilee.
Saaral-ta neeree mundag shuu. Minii setgel sanaa, bodol modliig yag unshaad, heregtei uyed heregtei ug helchdiin

Za tsaashaagaa seegii olon bolohoor hariulah hetsuu bdgiig oilgooroi, niiluuleed hariulchii

Za bi darga boloh amlalt aviiyaa, hehe. Japand surch bhdaa 20 honog jorlon ugaaj baisan tuuh bii ni bii.
Tugsguld ni ih bagsh zalarch yavna

Battushig Enkhjargal said...

хэхэ ямар хөөрхөн бичдэг юм бэ таалагдлаа...

Гилийн хатан said...

Battushig Enkhjargal-zochilsond bayarlalaa, tavtai moril