Saturday, January 1, 2011

Хэрвээ би синглэ байсан бол...

... баяжлаа. Энд байр хөлсөлж хамаг мөнгөө өгөхгүй, машиндаа эсвэл өрөөндөө амьдраад л боллоо.

... тасархай гоё хүүхэн байх байлаа. Гэр орны ажил, хүүхдүүдэд зориулдаг цагаараа ёга, пилатийз, фитнесс, бассейн, уран гулгалт, ууланд авиралт, усанд сэлэлтээр хичээллээд.

... бөөн найзтай болох байлаа. Төрсөн өдөр өөр бусад олон парти шоу цэнгээнийг огт алгасахгүй ээ.

... онц сурна. хаха, унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр.

... мини юбка өмсөнө. Нөхөр хориг тавьчихаад, би бас Кондализа Райстай хальт барьцаастай.

... ийм блог хөтлөхгүй байлаа. Ийм будилсан, бүтэлгүйтсэн, баасан шээсэн, идсэн ууснаа бичихээр чинь хэн намайг тоох вэ дээ. Синглэ байсан бол уншсан эрчүүд болгон надад дурлахаар чика блог хөтөлнөө, бүгдийг нь араасаа хуйлруулаад л алж өгөх байлаа.

20 comments:

бж said...

Cайн байна уу, жинхэнээсээ шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ он гараад, хүмүүс ид найрлаад завгүй байнаа даа, энэ хавиар нам гүм байх чинь. Блогт нь байнга л баахан зочид бужигнаж, дуу шуутай байдаг Гилийн хатан андын блог хүртэл эл хуль байхын чинээ санасангүй шүү, хэхэ.

Жаахан маань уйлагнаад, тайтгаруулах гэж тэврэн нааш цаашаа баахан алхаад, гараа амраах санаатай диван дээр суусан чинь тэр чигтээ нам үсэрсэн байдаг байна шүү. Яг он солигдох мөчид яаж сэрсэн юм бүү мэд, гэнэт л сэрсэн. Тэгээд гэрийнхэндээ шинэ жилийн мэнд хүргэчихээд, жаахныгаа оронд нь тавьчихаад л наашаа зүглэлээ.
За тэгээд шинэ ондоо ерөөл бүхний дээдийг өргөн дэвшүүлье. Ажил, сурлага, амьдрал ахуй, хань ижил, үр хүүхэд бүх юм чинь сайн сайхан байх болтуга

бж said...

Ээ, "й" нь гээгдчихсэн байна, уучлаарай. хэхэ.

Танайд аль хэдийн үд өнгөрчихсөн яваа юм байна шд. Манай энд он гараад нэг цаг л өнгөрч байна.

badman said...

A Happy new year

MayRowan said...

Над шиг залхуу идэвхгүй бол хичнээн сингл байгаад нэмэргүй юм байна хэхэ. Таргалаад л муу суран алдаад, залхуураад л, улам зожиг болоод хэхэ... Сайхан баярласан биздээ?

Монгол бүсгүй said...

наад синлэгээс чинь бүр залхаад байншдээ. бушуухан 10, 20уулаа болмоор байна.

Дeстини said...

Шинэ оны мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье. Удахгүй чи сингли болно оо, хүүхдүүд дорхноо том болно.

А said...

Мини юбкатай, тасархай хөөрхөн, бөөн найзтай онц сурлагатан баян гатантааан ШИНЭ ОНЫ МЭНД

Гилийн хатан said...

бж-шинэ оны мэнд хүргээд, гэр бүлд нь аз жаргал хүсье. Завгүй юм байж ийм урт сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.Он солигдох мөчид сэрдэг мундаг юмаа. би ч өнгөрсөөн жорлонд он гаргаад. Танай бага лаг ганган хувцас өмссөн байна лээ, миний дуртай усан цэргийн хувцас.
Бадман-баярлалаа, чамд бас мэнд хүргэе
МэйРоман-сайхан баярласан, чс сайхан баярласан биз дээ. болдог бол хэсэг байраа солихсон, хэхэ
Монгол бүсгүй-аан, удахгүй хэн нэгэн чамайг богтлоод авчихна
Дестини-баярлалаа, өө мөдгүй байх тэр чинь, би дахиад хүүхэд гаргана гэж бодоод байгаа шд, хэхэ
Юки-ээ багш маань манайд зочилж, байхгүйд минь. Танд шинэ оны мэнд хүргээд, шавь бидэндээ олон сайхан юм зааж өгөөрэй гэж хүсье

chuups said...

Happy new year

Badman said...

Чухам аа чухам. Ши минь синглэ байсан бол мөн сайхан байхгүй юу тээ.

Гилийн хатан said...

чуурс-баярлалаа, чамд бас шинэ оны мэнд хүргэе
Бадман-хэлээд юугхэв

Anonymous said...

he he he bi ch bas ingej boddogiishdee haya. Neg udaa zaluudaa halit tsuhuilgasan chin gomdood buun yum bolj bilee.

Asur said...

Жил дараалан 3 хүүхэд гаргачааал сингл аяатай явжаагаа хүнүүс байжилээхий. Тэгтэл би нь 3-гаа нэг аштайхан байлгачихгүү 30-лаа байгаан шиг л байхын

hawks said...

ih marzan huuhen ba shdee chi chin

Anonymous said...

Amidraliin matrix bas nileen tsogtsolbor zugaatai bodlogo shuu!

Barimalch

PUZL said...

Яршиг зүгээр, ганц бие чигээрээ явсан нь хамаааагүй дээр юм байна... гэсэн дүгнэлтэнд хүрлээ, уншаад :)

Гилийн хатан said...

анон-харин тийм залуу олоод үзчихвэл гомдох байхаа
Асур-мундаг юмоо, яаж чаддаг байнаа энэ хүүхнүүд, тэдэн шиг болох юмсан
хавкс-хэхэ, марзан гэдэг чинь эерэг утгатай билүү?
барималч-харим тэх
паазл-буруу дүгнэлтэнд хүргэж энэ хүүхдийн амьдралыг үрэх нь байна шд, би

Anonymous said...

Сийнгэль хүсээд байх эд биш байхаа хө.

Бужигнаал даабальдаа л байх сайхан даа

ZAYA said...

Сийнглэ гэж бодох ч эрхгүй, чиргүүл чирэгдээстэй, хэ хэ
Гэхдээ, бодмоор юм байна шүү.

Anonymous said...

Синглэ байхдаа хурдан шиг л Давхар болох, бүүр олуулаа болж үржин, өсөн нэмэгдэхийг мөрөөддөг байлаа шд.

Харин Давхар бүүр давхар болохчихоод эргээд синглэ болчуул би нээрээ Дон Жуан байтугай болоод будлиаж, халиаж өгөх байсандаа гэж бодохдоо. Давхар байгаадаа баярлах шиг...

жигүүр