Thursday, January 6, 2011

Онигоо

ярьж өгөх үү. Алийн болгон аймшгийн болсон явдал ярьж өгдгийн. Онигоо гэхээр ойлгож байгааздээ, маний тухай ширхэг ч энд дурдагдахгүй болно. Үлгэр маягаар хүүрнэнээ.

Оюутнууд нь архи уугаад хичээлээ хйихгүй байгаад аргаа барсан багш нь мэргэн арга олж, лекцээ эхлэхээс өмнө ширээн дээрээ 2 стаканд нэгд нь архи, нөгөөд нь ус хийгээд тус бүрд нь өт хийжээ. Мэдээж архинд унасан өт дороо мажийгаад архины мандал дээр хөвөөд гараад ирж, харин нөгөө усанд шидэгдсэн өт малийтал сэлж явж гэнээ. Багш бахдалтай гэгч нь оюутнуудаасаа "энэ юу гэсэн үг вэ" гэж асуутал толгой сайтай хамгийн урд суудаг ангийн дарга гараа өргөөд "архи уувал гэдэсний цагаан хорхой үхнэ" гэж хариулжээ.

Нэгэн судлаач оюутан аалз тэжээгээд, түүн дээрээ судалгаа хийж, эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаан. Оюутан аалзаа өөртөө дасгаад бас сургажээ. Шүгэлдэхэд л нөгөө аалз нь хаа байгаа газраасаа хүрээд л ирдэг болж. Судалгаа ч эхэллээ. Оюутан маань шүгэлдэхэд гүйгээд ирэх аалзныхаа хөлийг нэг нэгээр нь тасалж хаяад л байна. Сүүлдээ шүгэлдэхэд аалз нь өмнөх чигээ хурдан биш ч үлдсэн 2хон хөл нь бүдүүн гэдсээ чирээд ирж байна гэнэ шүү. Тэгээд яахав дээ, судалгаа бол судалгаа, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахын тулд заавал гарз гарна л даа, тэр аалз. Оюутан аалзныхаа эцсийн хөлийг нь тасалж хаячихаад шүгэлдсэн чинь аалз нь ирдэггүй ээ. Судалгааны ажил дууслаа, оюутан ч диссертацдаа "хөлгүй аалз дүлийрдэг" гэдэг шинжлэх ухаанч дүгнэлт өгөөд тал талаас нь батлаад, эрдмийн зэргээ хамгаалаад амар сайхандаа жаргажээ.

14 comments:

Aamregled said...

тэнэгийнмаа хэхэ

Aamregled said...

инээд хүрээд үхлээ шүүү хэхэ

Алим said...

Хи хи хи. Онигоо плажиардахгүй шөө. Гах гах гах.

Anonymous said...

Хаха
Гилийхатан эхний онигоо үнэ тас байлаа.

serenity said...

хэхэхэ гэдэсний цагаан хорхойгүй л юм байна

MayRowan said...

эхнийх нь бол онигоо мөн байна харин тэр сүүлийх нь бол аймшгийн кино ярьчих шиг боллоо. Аймаарын хөөрхий тэр аалз!

Монгол бүсгүй said...

ямар садист онигоонууд вэ...

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

ха ха хөлгүй аалз дүлий юу ха ха

Гилийн хатан said...

биллионэр-хаха
Алим-өө эх сурвалжаа тавихаа мартаж
анон-хэхэ
сэрэнити-ашигтай тал бас байнаа?
мэйРоман-эсэргээрээ биш үү? эхнийх чинь өт алчихсан, харин сүүлийн аалз бол амьд байгаа шдээ, хэхэ
Монгол бүсгүй-нээрээ тийм байна шдээ
ССА-харин тэгээд дүлийрчдэг гэнэ

www.gegeen.com said...

anhny eh survalj ni manaih sh de yu ve hahaha. za bi bas negen sain er bolj byatshan onigo huvaaltsyaa..


nogoo ohidiin KIWI hamtlag uusgesen Angiraa chini zaluusiin Banana hamtlag baiguulj genee. Udahgui "Davjaa Alim" granit gedeg huuhdiin hamtlag baiguulahaar boljiigoom bhoo..

Badman said...

Нэг жил шахуу архи гударч гуларч яваад шинжилгээ өгсөн чинь хэликобактээр бараг алга гэсэн хариу гардын. Дараа жил нь бараг уухгүй байжаагаад дахин шинжилгээ өгсөн чинь хэлекобактээр нэмэгдсэн үр дүн гарсан.

Дүгнэлт. Архи уухад хэликобактээр үхдэг.

Anonymous said...

giliin hatan egchee yasan aimsgiin onigoo weee? buur nudend tosoologdood orowdood bhiin termuu aalziig

gegeenii onigoo tas blaa.

Unknown said...

Хэ хэ хэ хэ, магистрын оюутанууддаа мөнхийн ярих нэг онигоотой болж авлаа, "хөлгүй аалз дүлийрдэг" гэсэн гаргалгаа хийж шинжлэх ухааны маш олон аргаар баталсан гэнэ ээ, хэ хэ хэ.

Гилийн хатан said...

гэгээн-тас онигоо байна гэж байна
Бадман-хаха, онц.зөв дүгнэлт гаргаж
анон-ингээд хүмүүс минйи бээгийг биш Гэгээний сээгийг уншаад байдаг юм, дандаа, хаха
Дамдаа-ёстой л мөнхийн онигоо байгааз