Saturday, January 15, 2011
Хүн чинь стрээст ордгийн
байгааздээ. Заримдаа яахаа мэдэхээ байнаа. Ямар хумсаа мэрэлтэй бишдээ, хумс чинь манийх нь стийл имэж, хамгийн хэрэгтэй эрхтэн минь байхгүй юу. Өчигдөр орой бороо шиврээд байсан юм. Хавар болж байгаа аятай гэгэлзээд байхаар нь шөнө 10 цаг болж байхад би нээх гүйж стрээс тайлдаг хүн болов оо. Тээд хэдэн гудамж ороогоод гүйж байгаад паркад орж сунгалтын дасгал хийж байснаа хөгжмөө чанга дээрээ тавиад бүжиглэлээ, зэрэгцээд бороо ширүүсээд, хав харанхуйд хэн намайг хардгийн гэж бодоод авч өглөө. Паркад хүн амьтан ч байхгүй, бороонд нүдний шилтэй ч юу ч харагдахгүй болохоор чинь намайг бас хэн ч харахгүй гэж гэнэнээр сэтгээд нөгөө сурч байгаа Зумба, латин бүжгээ хослуулаад л балай авлаа шд. Тээд бүх бие хөлрөөд бас дулаахан бороонд шалба нороод, үнэндээ нөгөө стрээс гуай борооны устай хамт надаас урсаад гараад явчихсан. Одоо би яавал яасан ч яахуу дээрээ байна шөө, хаха. Тээд жоохон баймаар санагдаад бүжиглээд байлаа, хажуунаас гэнэт Уучлаарай гэхээр нь ухаан орсон чинь 2 дугуйтай цагдаа "Коол байна" гэчихсэн зогсож байдгийн. Би ч ичээд л "өө юу л даа" гээд ээрч муурсан чинь "та одоо гэртээ харь тэгхүү, энүүхэнд хэдэн залуучууд байна" гэдгийн. Эд нар ийм хөөрхөн шд. Ганц эмэгтэй хүнийг нөгөөдүүлээс хамгаалж байна. Би одоо харьлаа баярлалаа гээд салаад гэр лүүгээ дөхтөл нээрээ модны ёроолын сандал дээр 5 залуучууд пиво уучихсан сууж байна. Би яалт ч гүй хажуугаар нь гарах болоо. Харанхуйд би тулж ирээд тэднийг мэдэж байгаа юм. Хөгжмөө унтраагаад явсан ч тэдний дуу чимээгээр нь яг хаана байгааг нь мэдэх аргагүй байсан юм. Тээд ямар 180 градуус эргээд гүйлтэй биш дээ. Дүүрсэн хэрэг гээд хажуугаар нь явлаа даа. Тэд "хүүе, чи наашаа сууж ганц пиво уугаач" гэсээр ард хоцорлоо. Айгаад үтэр түргэн л харьлаа шд, гэхдээ сайхан байлаа. Дахин дахин бороонд шалба норж байнаа, гоё юм байна лээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
10 comments:
Giliinee hoorhon gedeg ni tanaid odor bur irj hogjiltei zuil unshih geed kkk
bi chamaig end blog neesen geheer ni chadliinhaa hireer l hailaa, oloogui
freedom
Bi bandi nartai uudgui ee gehgui dee!! ;D
Миний найз ч истоо балай авчээ. Хамтдаа бороонд норхымсан.
Anon-freedom
Anon-ug ni ch uumaar bailaa, hehe
Badman-tegehiimsan
hehe, zov. uusan bol durtai huuhen boloh baisiin bn
хахаха. Нээрээ л яаавал яасан ч яахуу дээрээ байсан байна шдээ. ккккк
ёстой цагдаа агаагийн хэлдгээр Коол байна өө. нүдэнд харагдаж биед мэдрэгдэжийнэ ккккк :P
жигүүр
хэхэ мангар сэкси бүжиглэсэн байхадаа тэгээд л пивоор дайлж байнашт хэхэ
kaka ter boginohon hugatsaand uuruusuu yaar ih caif awsan bol...
Post a Comment