Wednesday, January 19, 2011

Якузатай хөөрөлдсөн түүх

За майр том гарчиг өгчихсөн шүү. Та нар гоё юм сонсох нь гээд горьдов, юу гээд л якуза намайг тоогоод л ярихав дээ.

За 5 жилийн өмнө юмуу даа японд. Гэртээ байж байтал хаалга нүддийн. Уг нь японд чинь хэн ч айлын хаалгыг аймшиггүйгээр чанга нүддэггүй юм. Жнь, Шуудан зөөгч хаалганы хонх дараад хүнгүй ч байсан би "Шуудан зөөгч байнаа, таны илгээмжийг авчирлаа" гээд бөхөлзөөд  байдгийн. гэтэл энэ хаалга нүдэгч үнэндээ зэрлэгээр хаалга нүдээд хүнийг шоконд хийж байгаа байхгүй юу. Тэгээд очоод хаалгаа тайлсан чинь майр зэрлэг харцтай 2 гоонжтой залуу "Лин байна уу, гаргаад ир" гээд захирангуй хашгичиж байна. Маний амьдарч байсан жижиг хотод бараг гоонжтой залуу байдаггүй, голдуу хөгшин хүмүүс амьдардаг байсан юм. Лин гэдэг нь миний өмнө байрыг маань түрээсэлж байсан охин, шуудангаар түүний нэр дээр ирэх захианаас мэддэг юм.

Би ч чичрээд айж байгаа юм чинь "байхгүй, тийм хүн танихгүй" гэсэн чинь "чи хэзээнээс энд амьдарч байгаан?" гэж байна, би ч үнэнээ хэлээд, асууж байгаа хүн чинь миний өмнөх түрээслэгч байхаа гэлээ. Тэгсэн "худлаа хэлсэн бол чамд л хэцүү юм болно шүү" гэж сүрдүүлээд яваад өглөө. Би салгалаад, мартаж чадахгүй хэд хонолоо. Японд хооорондоо ч, утсаар ч чанга ярьдаггүй юм чинь. Овоо мартагнаж байтал дахиад л нөгөө 2 чинь хаалга аймаар нүдлээ. Би хаалгаа тайлахгүй бол энэ якуза нар яаж ч магад гээд хаалгаа тайллаа. Энэ удаа бас л нөгөө асуултаа асууж байна, би бас л адил хариулт хэллээ. Тэд явахдаа "худлаа хэлсэн бол хүүхдэд чинь л муу юм болно шүү" гэж наадгийн. Би ч хөшөөд яг үхэх гэж байнаа. Тэгээд явангуут нь цагдаа руу гүйж очоод "манайд 2 якуза 2 ч удаа ирлээ, энэ хаяг дээр монгол улсын иргэн гэр бүл амьдардаг, та нар биднийг хамгаалалтандаа аваач" гээд л бараг сөгдөх шахлаа. Тэгтэл цагдаа шаал тоохгүй өөдөөс инээгээд "чи яаж тэднийг якуза гэж бодоов?", "чи тэдэнд ямар гэм хийсийн" гэнээ. Би "тэд нар зэрлэгээр хаалга нүдсэн бас хүний нүд рүү эгц ширтэж байгаад ярьсан", "би гэм хоргүй амьтан байнаа" гэсэн чинь "за за чи яагаач үгүй бол чамайг яах ч үгүй, гэртээ харь" гэлээ. Огт тоодоггүй гэнээ. Тэд дахин ирээгүй л дээ.

Манийг гайхшруулсан зүйл нь:
1. япон хүн хүний нүд рүү харж ярьдаггүй, эгэм цээж руу нь харж ярьдгийг та нар андахгүй. Эд нар яагаад миний мээм рүү харж ярихгүй байнаа? Харц нь маний нүдийг бол шууд л өрөмдөж байгаа юм чинь, би дальдчаад.
2. Ямар ганган гоонжтой, ямар гоё ус түрхээ вэ?
3. Яахаараа якуза байж ийм царайлаг юм бэ? та хоёр. Би японд амьдаар нь ийм царайлаг залуучууд хараагүй л дээ, хөдөө амьдардаг болохоороо ч юм уу.
4. Толгой нь бараг л халзан мөртлөө чика хээ гаргаад машиндсан байгаа нь тас.


Нээрээ яахаараа хаа газрын муу хүн, хулигаанууд тасархай гоё залуучууд байдаг байнаа энтр.

13 comments:

siilen said...

im first hehehe hugjiltein. giliin hatan nadad tuslaach bi blogiinhoo followiig ajluulj chaddaggui ee
yaaj humuusiin blogiig hadagalj avdiin bol help me shinekov bgaan kk

ZAYA said...

Гайгүй байдгийн гээд л хүмүүс ярьдгийн ш дээ, би ямар мэдэх биш.
Гэхдээ чи яадгийн, Би удам судартай Гилийн хатантан байна. гэхгүй яасийн.
Японы Якуза нар чинь бүртүүлж бараг зөвшөөрөл шахуу юм авдгийн гэсэн шүү. Цагдаад хэлсэн нь оносон байх.

Dosu said...

kowaineee
bi beach deer l harjiisan tednuus chini aimar aimar shiveestei bdiin bn lee shde lag kakkoi

Anonymous said...

1. Харсан чинь мээм харагдахгүү болохоор нь нүдрүү харсан. /дотороо мээмээ яасий чи гэж мэгээд л/
2, Өнөөх нь хуриман дээрээсээ голорчихсон болохоор Хүргэн хүү хүрээд ирж....
3, Би тэгээд л царайлаг залуучуудыг бүлэгтээ авдагийшд...
4, бас бие дээрээ шивүүлэх дуртай...

ингэж тэгэж балай юм бодоод л....

жигүүр

Anonymous said...

hehe, teed bas tednuus ni yaaj taniig olood toiron toiron ergeldeed bnaa. yadaj neg harts bulaah harhuu naraas ni haalgiig maani togshdogguim bh daa hahaha

chris said...

japand humuus ni arai denduu boholzool bainga l arigatu gazayimaassssss geel hashgiraad aimaar towogtei sanagdsan shd. :-) Neg udaa bus-nd suusan chini humuus garahdaa mongoo toldog yum bilee. tegeed ehnii hun mongoo tolonguut arigaatuu gasaaiimaassssssss geed jolooch ni suuuliin sss deeree duudaj baigaad daraagiin hun deer urgeljluuleed arigatuu gasaaiiiimmmaaaaassssssssss geed urgeljluuleed l baidag yum bilee. Ene ni tegej heleh yostoi ´bolohoor l tegej helj baigaa baih. Unengeesee tegej helehgui l baih. :-)
tegwel iimerhuu yakuza shig nud ruu egtselj harsan hatuu shiruun humuus haaya taarwal bi bayrlah baihaa :-)

Badman said...

Австралид байхад чинь тэгүүл Якуза шиг хувцаслаад би танайхаар очдым билүү гсн. ккк

Yuri said...

Japan-ii yakuza nar bol bas uchirtai. Zugeer neg tanhairaad amitan hun zodood deeremdeed deerelheed baihgui. Gem buruutai yum hiigeegui l bol jiriin huniig deerelhene gej hezee ch baihgui. Dunguj Ya bolson nuhduud bol bas jaahan ongiroo sagsuuduu. Tsagdaa nar ni bugd Ya gaa meddeg ev nairamdaltai baidagiin. Bugd bulgiihee shiveeesiin hiilgesen baruunii mashaaan unadag nuhduud chini ya nar shuu dee. Ted nariin hamgiin aimshigai ni dandaa huuhduudeer ni oroldono. Sain uils ch bas hiine ya nar bol... Za barag bichleg bolchihloo sorry.
Chris-aa ter arigatou gozaimasu chini goyo shde yagaad neg negende hundetgeltei bolovson haritsah ni tuvugtei gej? Ter tusmaa uilchilgeenii humuus.

Aamregled said...

япон очиж ядукагийн эхнэр болий байз гэсэн хэхэ

Гилийн хатан said...

siilen-chi help ruu orood, asuultaaraa hailt hii. Esvel barag mongoloor googledehed mongoloor zaavarchlaga ugsun blog bas baidgiin
Zaya-aa ted nar tsagdaa nartaigaa ectei nairtai bdag gesen
Dosu-kowai nee, tednii shivees ni aldartai alag ungut
jiguur-adilhan boddiin bna
gegeen-hun ailaa geed baihad, hehe

Гилийн хатан said...

chris-uu ter chin bur hevshil bolson baidgiin
BAdman-tegeech, harin bi aihgui shuu
Yuri-tde barag zasgiin gazartaigaa hamtran ajilladag bhaa, Japanii neriin umnuus hiij boldoggui umiig ni hiij ugudg bh gej boddiin
Billionire-tegeech hu gesn

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

bayarlalaa cyber Hatanaa

chris said...

@Yuri.
neg negnee hundetgehiig bi eserguutssengui. Zugeer uilchilgeenii humuus ni teriig denduu hewshil daalgawar maygtai uneneesee bish helj baigaa yum uu gesen yum.