Friday, January 21, 2011

Мягмар гаригийн бүжиг

Маний Латин бүжгийн партнёр нааг дуудуулсан гэж хэлсэн билүү. Одоо ер нь юу бичсэн, хэлснээ ч санахаа болилоо доо. хамт сурдаг мексик хүүхэн хамт бүжгэнд явъя гээд бид явлаа.

Хаяг нь: Establishment Bar, 252 George St, Sydney.
7 хоног бүрийн Мягмар гаригт 7 цагаас үнэгүй латин бүжгийн хичээлтэй, 8 цагаас үргэлжлээд бүжиг. Надтай бүжиглэе гэвэл би тэнд сард 2 удаа визтэй, бүжиглээд байж байнаа гээд мэдрэлтээд байвал.

Фа маань надтай чацуу, гэхдээ синглэ тул тэр бойфрэнд олох зорилго давхар агуулаастай. Би бол зөвхөн хөдөлгөөний дутагдлаас гарах зорилготой болно гэж мэгж тодотгоод, хэхэ. Бид 8 цагийн үед очтол маний партнёр ирээгүй байна. Би өмнө нь амлаж амлачихаад энэ жил гарснаас хойш бүжигт яваагүй тул түүнийг энэ удаа бүү ирээсэй гэж бодож бйалаа. хэрэв тэр ирэхгүй бол надад 1:1 гэж хэлэх сайхан боломж гарч ирж байна шдээ, гэмээ цайруулж.

Тээд 2-лаа пиво аваад уугаад зогсож байтал Фа "энэ залуу биднийг 2 удаа тойрлоо, намайг бүжигт урих гээд байнаа, чи сэмээрхэн хардаа, хөөрхөн залуу байна" гэж байна. Би угаасаа хүнийг хараагүй юм шиг харж чаддагийн болохоороо хартал нээрээ гайгүй залуу хажуугаар тойрч байна. Би "чи түүнийг бойфрэндээ болгочих, хөөрхөн юм байна" гэсэн шүү юм яриад зогсож байтал нөгөөх нь намайг уриад наадгийн, хэхэ. Одоо тээд үгүй гэж бүдүүлэгтээд яахав дээ. Ууж байсан пивоо Фа-д бариулаад бүжиг заалгаж эхэлнэ биз дээ.

Тэгтэл ч маний партнёр ирээд, сургуулалт үргэлжлээд, дундуур нь уугаад.

Нээрээ энэ цагаанууд динозавр шд, манийг шууд бут цохиж байгаа юм чинь. Би азиудын хажууд пээдийгээд зогсож байснаа, цагаан хөөрхөн охидуудад үнэндээ сүр дарагдаж байна лээ. Олон хүнтэй танилцаад нэрээ хэлсэн чинь 2-3 хүн Cindy гэж сонсоод байхаар нь Cindy гэдэг нэртэй болчихлоо шүү.


Picture removed



 Маний партнёр халзан залуу байнаа. Зургийг Фа утсаараа даржээ. Ийм учраас муу гарчээ.

Партнёрийнхоо зургийг Нүүрномноос нь туув.

Тэнд гачин гоё хар хос самба хийгээд хүмүүсийг хуйлруулаад, хүмүүс бүжгээ хийхгүй тэр 2-г хараад ангайгаад байсан чинь Самба бүжиг заадаг хос далимд нь рекламаа хийчихсэн тууж явна лээ, сонирхсон хүмүүст нь хуудас тараагаад.

Нээрээ бааранд нь гоожуурын пиво нь 1 стакан нь 350 мл орчим юмуу даа, 5 доллар 20 цэнт. Би анх удаа энд бааранд орлоо шүү дээ. Энэ том заал замбараагүй их хүнтэй тул шууд л тооцоогоо хийгээд л пивоо авна. Би угаасаа ууж байгаа пивоо тоолж чаддаггүй амьтан чинь бүүр тоолох оролдлого хийгээ ч үгүй. мөнгөө төлөөд уугаад байхаар чинь хэдийг ууснаа мэдэх бололцоо байсангүй, 5-6 г уусан юмуу, түрүүвчин дэх мөнгөний багцаагаар. Монголд бол тоолж чадахгүй ч тооцоо хийхдээ хэдийг ууснаа мэдэж болдогсондоо. 

8 comments:

Гилийн хатан said...

post hiichihsen zurgaa avaad hayachihlaa

Unknown said...

"...Би угаасаа хүнийг хараагүй юм шиг харж чаддагийн болохоороо хартал нээрээ гайгүй залуу хажуугаар тойрч байна..." байхдаа яах уу дээ, хэ хэ хэ.

Anonymous said...

ирээд надтай танцлаараа...

жигүүр

Badman said...

Ирэхээр чинь цуг бааранд орно оо. Чи бүжиглээд л би уугоод л. Сайхан даа харин ч нэг.

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

Partner chin saihan amitan yum bishuuu hahaha nuhur harval uurlana daa kkk

Дeстини said...

Би бас нэг найзыгаа дагаад ЗУМБА гэдэг бүжиг, дасгал хосолсон сүрхий юманд очсон. Минийх 1,3 өдөр, гэхдээ би голдуу 3 дахь өдөр явах болов уу. Бас тэр найз маань 5 дахь өдрийн латин бүжигт уруу татаад байгаа, үнэгүй гэсэн.

Гилийн хатан said...

Damdaa-haha, ene ch bas neg chadvar biddee
jiguur-ta neeree beegii bolgoniig algasahgui seegii uldeeh umaa, bayarlalaa
Badman-ta bas beegii bolgoniig algasahgui seegii uldeeh umaa, bayarlalaa
siilen-nuhur manii blogiig unshdag um shig sanagdsan shd neeree
Дестини-чи боломж байдаг л юм бол яваад байгаачь сэтгэл сэргээд сайхан юм билээ, Би зумба нь төлбөртэй болохоор явж чадахгүй байна оо, харин үнэгүй латин бүжигт нь хааяа явна гэж бодож байгаа

Aamregled said...

уучлаарай би нөхөртэй гээд гүрийгээд байхгүй