Wednesday, January 26, 2011
Усан сангийн аврагч
гэдэг ажил хийх юмсан. Их л амархан ажил харагдаад байдаг юм. Хүмүүс сэлж байхад нь аюулгүй байдлыг нь хангаж дор хаяж 2 хүн зэрэг ажилладаг юм. Тэд хүмүүсийг хараад л усан сангаа тойроод, зүгээр л зогсож байна шүү дээ, атаархмаар. Бас ус руу орж байгаа болон уснаас гарч байгаа цээж нүцгэн сайхан залуучуудыг хараад кайфтай ажил шүү. Яг л надад тохирох ажил санагдаад байгаа, сүүлийн үед, Ер нь л миний хийх ажил юм байнаа. Харин энэ ажилд тэнцэхийн тулд янз бүрийн цаас үзүүлэх хэрэгтэй л байх даа, сэлэлтийн зэрэг гэх мэт. Би нь мундаг сэлэхгүй л дээ, гэхдээ энэ ажил санаанд багтаад байнаа, Австраличууд усандаа живэхгүй нь баталгаатай учраас, хаха. Уснаас хүн аварч байсан туршлага бол над байна шд, яагаав би нэг хүүхдээ айлын усан санд хөл алдахад нь эмэгчин бар шиг л архираад ус руу дүүлэн орж аваагүй юу, санаж байгаа биз дээ. Ажлаа солиноо, хэхэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
Сайхан цээж мээж харж байгаад хүн амьтан живж байхыг харахгүй балрах вий дээ. Кэкэкэк
Ожууд Том Лайк...
Хүн аврах гэж усруу үсрэхэд чинь бассейний тал ус нь хальж асгарийшдээ хонгороо... тэгээд л чи сайхан цээж мээж харахгүй өөрийнхийгөө гайхуулаад унуул би яахийн энэ чинь.....
хардаад байна шдээ хахаха
жигүүр
За чиний их яриад байгаа цээж мээжний яриа чинь надад халдварлаад байх шиг байнаа, Гэрийнхээ хүнээс сануулга авах шахуу юм болоод, ха ха
усанд ам гардаггүй гэдэг шүү, санаанд багтаж байгаа бол оролдоод үзэж дээ...
Сайхан цээжтэй залуучууд хараад л. уснаас авраад л анхны тусламж үзүүлжийн гээд л сонирхолтой байхдаа. :))))))))
Ожуу-гайгүй байхаа, энэ австраличууд чинь усандаа гарамгай хүмүүс, олимпийн хамаг алтыг түүдгийн шд.
Жигүүр-хаха, нөгөө кино шиг уу? дурласан залууд хүүхэн нь гоолиг харгдаад байдаг, яг үнэндээ майр бүдүүн
Заяа-за чи минь миний муу талыг дуурайгаад залуу энэ тэр яриад яахав, томоотой бай
Монгол бүсгүй-надад хүн уснаас аврах чадвар байхгүй шд, эд нар живэхгүй нь тодорхой учраас биед амар ажил хиймээр байна, хэхэ
Анон-харин тийн, би эрэгтэйчүүдийг л аварч, анхны тусламж үзүүлмээр байна, хэхэ
manai mglchuud ochij jiveed bolkuu bgaashdee. bas l hetsuu ajilbar bn lee. yamar yalgavartaigaar nohoi bolon mglchuudiig oruulkuu geltei ni bish
аа тэгээд л австралид мундаг усчдыг манайхан ирж авардаг гэнэ гээд л сонин хэвлэлээр монголд гарах нь байналдаа ххээ
Billionaire-aa ted chin jivehgui, nad hun avrah bolomj garahgui l dee, hehe
Post a Comment