Friday, January 28, 2011

Аяга таваг угаадаг байлаа

Японд миний амьдарч байсан хот болбоос онсэноороо алдартай тул зочид буудал ихтэй, оюутнууд зочид буудлуудад их ажилладаг байлаа. Би нь бас хэд хоног зочид буудалд аяга таваг угаалаа. Тэнд яг хар ажлын орчин нь гадаад ертөнцөөсөө тэс өөр. Ажилд орсон анхны өдрөө л нэг жижигхээн япон эмээгийн удирдлаганд орлоо, 80 эсвэл 90 настай ч байж магад. Эмээ бол ааштай ч гэж юугэхэв, ажилтай ч гэж юугэхэв. Гэхдээ ажил дуусаад, ажлын хувцсаа тайлаад гараад явахаараа энгийн эелдэг сайн япон хүн болчихдог юм. Нөгөө эмээ биднийг майр загнаж занчина, бид тэр олон жижиг аяга тавгийг нь ялгах биш, угаасаа монгол хүмүүс нэг түмпэнд хоолоо хийж аваад л хойшоо суудаг биз дээ. Япончуудын хоолыг та нар андахгүй шд, 1 хүн хэдэн ч үхрийн нүд шиг аяганд хоол иддэг ч юм дээ. Тэр эмээгээ 1-р эмээ гэж нэрлэнээ. Тээд биднийг аяга тавгаа ялгаж салгаж танихгүй ижил тавиур дээр хураах, салгалж байгаад алдаж хагалах, удаан хөдлөх, том сав дүүрэн шаазан аяга таваг өргөж дийлэхгүй, санаачлагагүй ажиллахад хашгичана шүү дээ, базарваань. Япон эмээ нар майр их хүчтэй, маний сугаар татах тийм жижигхэн юм байж.


За гол юмаа ярьяа. Японд хаа ч сенпай гэж юм байнаа, Монголын армид чинь оны ялгаа байдаг шиг. Японд энэ бол оноор биш өдрийн ялгаагаар байна шүү дээ. Хэн эхэлж ажилд орсон нь дараа ажилд орсноо бааварлана, нас хүйс хамаагүй. 1-р эмээ маань бас зэвүүнээ, тэрүүхэндээ. Жнь, манийг дуудаад “тэрийг аваад ир” гэнэ. Би тэр зүг рүү нь харахаар 2 хувинтай юм байна. Эргүүлээд би “алийг нь” гэхээр дуугарахгүй. Би нэгийг нь бариад очихоор өөдөөс “тэнэгээ, нөгөөхийг нь авчир гэж байхад” гэнэ шүү дээ. Тэгтэл маний дараа бас нэг 80 эсвэл 90 настай жижигхэн эмээ ажилд орлоо. 2-р эмээ гэчихье. 2-р эмээ бол бүх хүнд загнуулаастай, бас надтай хүртэл хүндлэлтэй харьцанаа, учир нь би 2-р эмээгээс 5 хоногийн өмнө ажилд орсон юм чинь. 1-р эмээ бол 2-р эмээг хяргана шд, юмаа хэлж өгөхгүй байж. Тэгэхээр нь би 2-р эмээг өрөвдөөд, тусалнаа, бас энийг энгэдэг юм, тэрийг тэгдэг юм гээд л зааж өгнө. Өөр шигээ настай хүнийг аймаар загнаад байхаар чинь би 1-р эмээд дургүй хүрдгийн. Тээд 2-р эмээ ч ажилдаа зүгшрээд ирлээ. Удалгүй бас нэг 80 эсвэл 90 настай 3-р эмээ ажилд орлоо. Тэгтэл юу вээ нөгөө 2-р эмээ чинь өөрөө огт загнуулж байгаагүй юм шиг 3-р эмээг алж өгдөг гэжийншд, эргүү тэнэг малаар нь дуудаад, нөгөө 1-р эмээгээс ч аймаар, хаха. Би тэднийг хараад эхлээд гайхаад, сүүлдээ үхтлээ инээж байгаа юм чинь, хаха.

Эцэст нь сургамжлахад, хэрэв чи японд иймэрхүү ажил хийх юм бол эхний үедээ иймэрхүү баавар мэдрэгдэх ч чи ажилд сайн байх юм бол тэд удалгүй чамайг хүндлэн, өөрсдийнхөө эгнээнд аваачих болно. Итгэлийг нь олвол бүр чамд унаж тусна доо. Харин чи ажилд муу байх юм бол хүн биш шүү дээ.

13 comments:

Aamregled said...

2р эмээ гайгүй байхын байх гэсэн чинь 3 эмээгээ харснаа хог болдог байнашт тэнэгийн тээ

ZAYA said...

Япончууд тэгж байгаад яхир ааштай хүмүүс шүү.
...За сүүлд өөрийнх дээрээ бичлэг болгож оруулъя, хэтэрхий нуршчих гээд байна.

Badman said...

Би ч өөрөөсөө хойш архи ууж сурсан гаруудыг истоо алж өгдийн ш дээ. Тэнэг ээ мангараа архийг чинь ингэж уудын за юу, пиавыг ингэж ууна, вискиг ингэж уужээ тэгэж уудгүн за юу гээд л.

mongolbusgui said...

Gkk, iimerhuu zuil deer Japan, Korea 2 yag adilhan ym shig bgaamaa. сенпай chini Korea ayalgaan Songbe gej duudaad, nas huis hamaarahgui, hoorondiin hariltsaa n ih hetsuu, Bi bas anh haraad ih haigdag, dund orood ene hariltsaag hulej avhad hetsuu bdg bj bilee. Az bolhod bi end haa yawsan gazraa hamgiin baga n bdg blhr shuwuunii baga n jirgej, hunii baga n guideg gej bodood gichihdegiin, ter n stressgui amar. odoo bol huuchiraad dodigor bolson l doo. gkk

mongolbusgui said...

2-r emee 3-r emeed tegj handah n argaguiee, minii yasan zamaar chi ch bas yawah yostoi gsn bodoltoi ulsuud.
Harin Japan, korea-n ene zang duuraisan MNG hun jinhene muuhai ym bilee, minii tanidag ohin Korea-chuudiin ene zand suraad nutag butssan sh dee, aimaariin bilee.

Dosu said...

za ene yostoi aimshigtai zan senpai kohai gej

Anonymous said...

Za yostoi feodal hariltsaanii uur amisgal shig sanagdlaa. Yopon gej gadnaa neg ih bolovson ichimhii dotroo bolhoor ih burangui feodliin daranguilliin zarchimaar hamag ajil n yavdag gej taamaglasan eniig unshaad bur batlagdav. Mash sain oguulel boljee!!

Barimalch

www.gegeen.com said...

hehe, omgolon dogshin mglchuud bol oodoos n haga bazna sh dee. manias bol aidag bhoo..

Гилийн хатан said...

Billionaire-harin tex
Zaya-tegeerei
Badman-uu chamd shavi orohoo boliloo
Lkhagva-So humuus bas iim gedgiig kinonoos ni mednee gesn. Ter mongol ohin uur um surahad yaanaa
Dosu-minii zuvlulguug dagaad ulsuud guriij bgaa biz dee?
Barimalch-Japanchuud mundagaa, dotor setgelee ilerhiilehgui baij chaddgiin
gegeen-ta tegj bazaj baisan uu? hehe

Nogoohon said...

Хэхэ Японд очиж аяга угаах юмсан. Би аяга таваг угаахдаа сайн шд дорхноо дэвшинэ дээ гээд байхгүй юу хэхэхэ. Хийж чадаж байвал дэвшдэг бол сайн л байна шдээ. Хичнээн хийгээд байгаа мөртлөө мөнхийн доор нь байвал хэцүү юмаа тээ.

Dosu said...

hehe harin tiin baga idjiiaa ugaasaa emch targalad bna yu ideed bna yaj ideed bgaan geed ochih toolond asuugaad daramtaljiishde namaig

Гилийн хатан said...

Naraa-hiij chadval devshinee
Dosu-ulsuud l guriigeed baina shuu dee, bas sain hudulguuntei bai

DBD Muruudugch said...

Япончууд чинь мундаг хүмүүс санагдаад байгаа шүү. Японд цагийн ажил хийсэн түүх чинь их сонирхолтой юм. Үргэлжлүүлээрэй.