Wednesday, January 5, 2011

Leaf insect

 Навчин шавьж гэдэг амьтан үрчилж аваадаа. Манай том хүүгийн ангийнхан ийм 3 хорхой ангидаа тэжээж байгаад, сая зуны амралт нь 12 сарын 15-аас эхлээд хүүхдүүд гэртээ авч харьж тэжээж байгаа юм. Манай хүүхэд авч тэжээх хүсэлт тавиад би сургууль дээр нь очиж, гар хөлийн үсэг зурж, энэ амьтныг нь үхүүлэхгүй сайн тэжээж, өөрийн үр хүүхдээс өөрцгүй асран хамгаална гэж ам өчгөө өглөө, сүртэй шүү бас тээ. Бас яаж арчлах талаар 2 хуудас дүүрэн заавар, энэ амьтныг үрчилж авах эрх бүхий лиценз дагаж ирж байгаа юм. Тэгээд нөгөө 3 хүүхэд чинь 3 хорхой нь хамт байсан гаднах савыг нь хэн авах вэ гээд хайч чулуу болж л шодож дээ, хүү хуруунд сайн ээжийн хүү юм чинь тэр тороор бүтээсэн савыг нь авсан. 

Тэр хөлнүүдийг нь харж байна уу, шарласан навч шиг, навчнаас ердөө ялгагдахгүй.

Хүү үүнийгээ арчлаад, навчийг нь солиод, усаар шүршээд хайрлаад их байгаа. Би болохоор одоо намар болоод сэрүүсэхээр үхээд өгвөл хэцүү санагдаад "миний хүү амьтан чинь байгаль дээрээ л амьдрах нь жаргалтай шдээ, наадхыг чинь паркад аваачаад тавьчихъя" гэхээр өөдөөс "үгүй, шувуу идчихнэ" гээд зөвшөөрөхгүй байгаа.
Хэд хоногийн өмнө бид паркад явж байгаад яг ижил ийм амьтан хараад аав нь "үүнийг гэртээ аваачаад нөгөө амьтантайгаа хамт тэжээчих" гэсэн чинь хүү "надад энэ амьтныг үржилж авах лиценз байхгүй" гэнээ.

8 comments:

www.gegeen.com said...

laitai ain, geriin hed ni licensetai aain. shavijnii emch etrtei yu bas

Гилийн хатан said...

лайтай лайтай, тэрэндээ надаас илүү хайртай, хэхэ

Aamregled said...

би зүгээр үнэнийг хэлий
таныг бас шавьжнаас дор л үзэж байгаам байна
лицэнсэ авч байж тэжээнэ айн
монголд хэдэн шоргоолжнуудаа гадаадынханд 10 доллараар тэжээгээд байвал айн

Ожуу said...

Бүх зүйл тийм ийм л байх ёстой гэдэг програмчлалаар програмчлагдсан байна даа. Нэг бодлын зүгээр ч юм шиг манай хууль дүрэм биелүүлдэггүй Монголчуудад бол харин эсрэгээр сэтгэхүйн хувьд яаж байгаа нь бас л сонин л юм байна.

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

хэ хэ лицэнзтэй айн

Гилийн хатан said...

биллионэр-та үнэнийг хэлжээ, хэхэ
ожуу-энэ асуудал шүү, бид японд байхдаа бүр их программчлагдсан
ССА-тийн

Anonymous said...

Дүрэм журмаа дагадаг сайн хүү байна ш дээ, хөөрхөн юм хэхэ :)

Гилийн хатан said...

Bat-Erdene-zochilsond bayarlalaa.