Sunday, January 9, 2011

Zumba

Маний амралт дуусаад, маргаашнаас ажил, сургууль эхэлж байна, гэхдээ би амраагүй л дээ. Энэ 7 хоногт Зумба гэдэг юманд 3 удаа явлаа. Энэ нь Латин америк бүжгэнд тулгуурласан фитнэсс юм байна. Их зүгээр юмаа. Даанч би дахин явж чадахгүй байхоо.


Манийх нь шинэ уриа- Strong body strong mind

Бидний өмнө Зумбагийн багш маань бид нар луу хараад бүжиг хөдөлгөөнөө хийнэ, бид дагана. Багшийн ард талын хана тэр чигээрээ толь. Бид өөрсдийнхөө хөдөлгөөнийг хянах бололцоотой. Өчигдөр миний ард нэг хөөрхөн мариалаг залуу бүжиглэлээ. Би өөрийгөө биш тэрийг харж хөхөрсөөр байгаад таарсан. Би харахгүйг хичээсэн ч гэсэн нүдэнд тэр заавал харагдаад болдоггүй. Тэр бүдүүн ч гэсэн хөдөлгөөний эвсэлтэй, майр идэвхитэй бүжиглэнээ. Хөгжим нь чанга тулдаа л миний тас тас хөхөрч байгааг хүмүүс мэдээгүй байх. Түүнд өөрийг нь хараад инээгээд байгаагаа мэдэгдүүлэхгүй гэж их ч хичээлээ, хэцүү байлаа. Өөр гоё залуучууд руу харахаар инээд хүрэхгүй мөртлөө тэрийг хараад савж унах нь холгүй байлаа. Тэгээд инээдээ дарах гэж 2 ч удаа дасгалын дундуур жорлонд орж ганцаараа инээлэээ шд. Би түүнийг шоолоогүй шүү, зүгээр л харахаар л хайр хүрээд хөхрөөд байсан юм. Түүнийг үсрэхээр нь подволк нь дээшээгээ болчихно, тонгойхоор нь бөгсний зураас нь цухуйгаад, хаяа хөдөлгөөндөө Хип Хоп холиод цоглог авч өгнөө тэр, хаха. Тээд нээх хэнэггүй царайтай дээгүүр хараад, нүүрний хувиралгүй. Одоо би үүнийг бичиж байхад тэр нүдэнд харагдаад хөхрөөд л байна, хаха. Хүн чинь дасгал бүжгээ хийхдээ нээх инээмсэглээд байхгүй шд, би бүр чангаар хөхрөөд л бүжгээ хийгээд байгаа юм чинь. Тэр нээх хөөрхөөн, бас сахалтай гэж байгаа, хаха.

Күэ ер нь Зумбаг нь сайн сурвал зүгээр юм байна. Монголд очихоороо өдөр нь толгойгоо үнэлж мөнгө олоод, орой нь биеэ үнэлж мөнгө олъё байз. Оройн цагаар би Зумба заахаар боллоо, та бүхэн миний шавь болоорой.

5 comments:

Блоггүй болсон хүн said...

За эхний шавь чэн бүртгүүллэ шүү, энэ их зүгээр юм байна, нэг удаа хэдэн минут байдын.

Ма энд ийм гоё газар байхгүй, эртүүд би нэг "били дэнс" гэдэг ийм иймэрхүү фитнэсд явлаа, тэгсэн нэг удаа 30 минут багш нь них сонин баясгалангүй тэгээл 2 удаа яваад л хаяцан штэ.

Чи хэзээ монголд очоод энэ фитнэсээ нээхийн... би яг явий шүү...

www.gegeen.com said...

hahaha, biyeiig chini gants oortoo ahiuhan uneluulye.

Orchidee said...

hehe yun huurhiin, ter zaluug harj saihan ineehiimsan. bi bas 1 sar zumbadsan. Dajguim bilee. Daanch zahiral huuhen n shog,setgel hanamjiin batalgaa baihgui bolohoor n haysan gej...

Anonymous said...

Биеэ түрээслэхгүй биз. эсүүл бартар энэ тэр гсн үйлчилгээ давхар байхгүй бээз....

ямарч гсн хүрч ирээд нээвэл жигүүр нь дэгдээд л очиод танцлаж өгийшд...

жигүүр

Гилийн хатан said...

Блоггүй болсон хүн-одооноос бөөн шавьтай болоод эхэллээ. 2 жилийн дараа очоод нээнээ.1 удаадаа 60 минут юм байна лээ.
Гэгээн-их үнэд хүрэх тусмаа сайн байна
Орчидээ-хөөрхөөн залууг харж баахан баяслаа, хэхэ
Жигүүр-алсаас шууд л мөнгөтэй болж эхэлж байна шд, би, хэхэ