Monday, January 31, 2011

1 сарын 30. хэдэн зураг

Доорх хэдэн зургийг машин дотроос авсан тул голдуу машины бөгс гарчээ. Нарны туяа шилэнд ойгоод зарим зураг онцгүй л харагдаж байна, гэхдээ эдгээрийг 70-90 км/цагийн хурдтай явж байхдаа дарсан.

 Одоо ид халуун тул ийм задгай машин унанаа, эд нар.


 Ийм машин унаад, хөгжмөө чанга дээрээ тавьчаад, хар шил зүүгээд, хүзүүнийхээ алчуурыг салхинд хийсгээд, хажуудаа нөгөө хөөрхөн юу суулгачихаад, нөгөө юу л даа хөөрхөн нохой суулгаад давхих юмсан.




 Бид зүүн гар тийш эргэх үед даржээ. Тэр задгай цэнхэр машиныг л даруулах гэж байгаа санаатай.

 Энэ бол 90 км/цагийн хязгаартай зам. Хажуугаас замд нийлэх гэж байгаа хар задгай машиныг л харуулах гээд байна, уг нь.

 Энд дохио шар болж, бид улаан гэрлэн дохион дээр зогсож байна. Энэ бас задгай машин байнаа.

 Энд нэг сонин машин явж байна. Энд дээр үеийн үнэтэй машинууд их унадаг юм. Завтай бол гоё машины зурагнуудыг зүгээр л замын хажууд зогсож байгаад авч болно.



 Хүмүүс амралтын өдрөөр ингээд завиа чирээд далай руу явдаг юм.

 Эрээн такси байна.

 Энд осол гарсан байлаа. Осолд орсон машин энэ галын машины цаана байгаа.

 Энд School zone гэж сургууль бүрийн хажуугийн зам дээр байнаа. Энэ хугацаанд нь 40 км/цаг хурдтай явах бөгөөд бөглөрөө үүсгэнээ. хэрэв 40өөс илүү хурдтай явж өнгөрвөл нөгөө торгуулийн хуудас чинь гэрийн хаягаар хүрээд ирнэ.

Австралийн өөрийнх нь Холден машин. Ачааны машин байж ганган байгаа биз.

ачаа нь паалантай, яг хажуунаас нь харвал их урт сайхан амьтан байгаа.

 Танил байна уу.

 Энэ бас паалантай ачааны машин дугуйгаа ачаад явж байна даа.

 Энэ бүр нэг гэрээ ачаад явж байна. Караван гэдэг юм, үүнийгээ чирээд, дуртай газраа буудаллаад, хонож өнжөөд, амраад...

 Бензиний үнэ харагдаж байна уу? 1 литр бензин 1 доллар 39 цэнт гэж байна. Энд бензиний үнэ өдөрт хэд хэд өөрчлөгдөнөө, хагас бүтэн сайнд бүр үнэтэй. Одоо үнэтэй болчихсон байгаа нь. Гэхдээ л цалинтайгаа харьцуулахад гайгүй л байгаа биз дээ.

Гэртээ ирчлээ. Тэр онгорхой нь манай гараж, би хэзээ ч түгждэггүй юм, залхуу учраас. Одоо гадаа 35 хэм халуун, өдөр явсан машинаа гараж хийгээд хоноод өглөө асаахад машин хөрч амжихгүй л байна даа. Би энд урсаж байна, хайлж байна даа.

9 comments:

Chingundorj said...

сонин хүнгүй газар вэ

Anonymous said...

khmm unshaad duussan chini haluucah shig bolood yu bilee geed harsan chini conhoor utaatai UB maani -20 hemiihee huiten javart suunaglaal baij baina


mlyndo

ZAYA said...

Энд хүйтэн бас бид утаанд утуулж байдаг, гэтэл тэнд халуун бас цэвэрхэн, гоё юм аа.

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

ёооо тэр доороосоо 6 дахь цэнхэр машин яаар гоёын,сайхан машин бас эр ч эм ч хүний чимэг шүү тэ, зуны шөнө УБ хотын гудмаар давхих бас л найс шүү.

Anonymous said...

Гэхдээ австралид дэлхийн хамгийн хортой 10 амьтан нь байдгийшд ккккккк ядаж байхад Христмас баяр нь халуун зунаар нь болдог.

Нутгийн нөхдүүд майр өндөр дээрээс нь халууд хөлөрөөд хөлөрдөг бүх газраараа майр их үстэй...

амьдралын өртөг өндөр. Английн нөлөөнөөсөө гараагүй гээд гоочловол сэтгэл амаржийшд гэж мэгээд л хахахаа

энд утаатай хүйтэн байгаа болохоор атаархаад жаал муулчихав. би

гэхдээ энд одоо сар шинэ эхэлж байгаа болохоор сайхан байнаөө. ёстойл идэж өгнө дөө. Өдөрт 100 давсан бууз идэж шил архи уунадаа

жигүүр

Anonymous said...

kwl pix. uigagaui hunee, bi ch boon zalhuu hehe

Гилийн хатан said...

Chingundorj-yag hotiin tuvuur yavj avsan bol nil hun, bid hotoos arai hol amidardgiin
Mlyndo-hehe, ta nariig haluutsaj bhad chin bi hulduj uhlee geed suuj bna daa
Zaya-manii sudalgaa dam utgaaraa naa utaag chin bagasgah geed bgaash
Siilen-davhih saihan
Jiguur-paah 100 buuz baihdaa yah vee? neeree chi udurt heden buuz idsenee toolooch
gegeen-ta ch gesen

Anonymous said...

Дандаа данхайсан Фордууд байдаг хот уу? Сонирхолтой байлаа

Нүд сэргээмээр хэдэн сайхан М -ийн зураг орууллал даа. өөрийхөө машаан машааны зургыг оруулаач.

Гилийн хатан said...

Anon-uuriinhuu ajlaa hiideg mashinii zurgiig gadna dotroos ni haruulaad zurag tavisan bgaa chi umnuh bichlegees uzeerei, zav garval M-n zaurag oruulnaa, bi M harahaar sergeed l irdgiin